Байгууллага, анги хамт олон, эцэг эхийн зөвлөл, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд. Агуулгыг танай хэрэгцээнд тааруулна.
Ажилтан, удирдлага, багийн сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлэх сургалтууд.

Цаг бол менежментийн асуудал төдийгүй, сэтгэл зүйн асуудал. Яагаад цаг алдаж, хойшлуулдаг талаас нь үзнэ.

Баг хэрхэн бүрдэж, ямар үе шатаар хөгждөг, гишүүд хоорондоо яаж итгэл бий болгодог тухай практик сургалт.

Ажлаас халшрах нь гэнэт үүсдэггүй — алгуур бүрддэг. Үе шат бүрийн шинжийг таниж, хойш буцаана.

Бие хүний шинж, төлөвшил, хөгжлийн алхамуудыг тайлбарлаж, өөрийгөө ойлгох багажтай болгоно.

Стрессийг арилгах биш, зохицуулж сурахад чиглэсэн практик сургалт.

Ажлын байран дахь харилцааны асуудлын ихэнх нь сонсох ба илэрхийлэх хэв маягаас үүсдэг.

Сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь төрөлхийн чанар биш, дасгалжуулж болдог чадвар.

Ажлын байр гэдэг зөвхөн ажил гүйцэтгэдэг орон зай биш — сэтгэл зүйд өдөр бүр нөлөөлдөг орчин.
Сурагч, оюутнуудад өөрийгөө таних, хамтдаа ажиллах ур чадвар олгох сургалтууд.

Оюутан, сурагчидад зориулсан өөрийгөө таних сургалт. Онолоос илүү дасгал дээр төвлөрнө.

Мэргэжлийн сонголтыг “юу мөнгөтэй вэ” гэсэн асуултаас цааш гаргаж, бие хүний онцлогтой холбоно.

Зорилго тавьсан ч хүрэхгүй байх нь хүсэл зоригийн биш, зорилгоо буруу тодорхойлсонтой холбоотой.

Анги хамт олны тулгамдаж буй тодорхой асуудлаас хамааран агуулгаа тааруулдаг уян хатан формат.
Хүүхдээ ойлгох, харилцаагаа сайжруулах эцэг эхчүүдэд зориулсан сургалтууд.

Нас бүрийн хүүхэд яагаад яг ийм ааштай байдгийг хөгжлийн сэтгэл судлалын үүднээс тайлбарлана.

Шийтгэл, шагнал хоёроос цааш гарсан хүүхэдтэй харилцах аргуудыг дасгалжуулна.

Эцэг эх, хүүхдийн хоорондын холбоог бэхжүүлэх, тусаарлалтыг арилгахад чиглэсэн сургалт.

Хүүхэдтэй өнгөрүүлсэн цагийн урт биш, чанар нь холбоог тодорхойлдог.
Сэтгэл зүйч, зөвлөх, нийгмийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн хөгжлийн сургалт.

Зөвлөгөө өгөх ажлын суурь ур чадварыг эзэмшүүлэх эхний шат. Онол, дадлагыг хослуулна.

Анхан шатыг дуусгасан мэргэжилтнүүдэд зориулсан, кейс дээр суурилсан сургалт.

Нарийн төвөгтэй кейс, урт хугацааны ажиллагаанд зориулсан ахисан түвшний сургалт.

Групп сургалт биш, мэргэжилтэн бүртэй тусдаа ажилладаг урт хугацааны дэмжлэг.
Танай байгууллага, анги хамт олны тулгамдсан асуудалд тусгайлсан агуулга боловсруулна. Хүсэлтээ илгээвэл 1 ажлын өдөрт холбогдоно.